Коронавирусээр хэвтэн эмчлүүлж буй 419 жирэмсэн эх байна


Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 2,414 тохиолдол батлагджээ. Үүнээс 618 нь Улаанбаатарт, 1,796 нь орон нутагт илэрсэн байна.

Уг өвчний улмаас 61-80 насны гурван хүн энджээ. Ингэснээр нийт 927 нас баралт бүртгэгдлээ. Зүрх, судасны өвчин, чихрийн шижин, бөөр болон элэгний эмгэг, мэдрэлийн эмгэг, хавдар, хэт таргалалттай хүмүүс коронавирусийн халдвар авч, хавсарсан нь нас баралтын шалтгаан болж буйг тайлбарласан байна.

Харин 2,332 хүн эдгэрсэн байна. Одоо 13,033 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд үүний 1,919 нь хүүхэд, жирэмсэн эх 419 байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг танилцуулбал  7,988 нь хөнгөн, 3,786 хүндэвтэр, 1,052 хүнд, 207 нь маш хүнд байна.

Амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай барин дэглэмээ сахиж коронавирусийн халдварт өртөхөөс сэргийлэхийг ЭМЯ-наас зөвлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна