М.Болдбаяр: Хийж буй ажлын процессыг цаг тухай бүрд иргэдэд мэдээлж, хамтран ажиллахыг хүсье


Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороонд хийгдэж буй дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаатай холбогдуулан тус хорооны иргэдээс гомдол санал тогтмол ирдэг. Үүнтэй холбогдуулан тус хороодоос сонгогдсон төлөөлөгч М.Болдбаяр гурван талт уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Болдбаяр хэлэхдээ:

Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороонд хийгдэж буй ажлын процессыг цаг тухай бүрд нь иргэдэд мэдээлж, хамтран ажиллах хэрэгтэй байна. Эдгээр хороонд дахин төлөвлөлт, сургууль цэцэрлэг шинээ барихаас эхлээд авто зам, түгжрэлийн ажлууд гацаанд байгаа. Үүнийг эрчимжүүлж, хамтран ажиллах шаардлагатай гэсэн юм.

Иргэд ч дээр ажлуудыг эрчимжүүлж, ялангуяа дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй явуулах тал дээр холбогдох байгууллагыг цаг тухай бүрд мэдээллээр хангаж ажиллахыг хүслээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна