Э.Цэндбаатар: Залруулаад ойлгуулаад тайлбар хийвэл яасан юм бэ гэсэн санал ирсэн


Монголын Боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг зодоон хийсэн гэж үндэсний шигшээ багаас 100 хувийн саналаар хассан. Гэвч үнэн хэрэгтээ Э.Цэндбаатарыг Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар бүлэглэн зодож, нэг минут 30 секунд орчим ухаан алдуулж байгаа бичлэг сошиал орчинд цацагдаж дуулиан тарьсан. 

Хачирхалтай нь хохирогч болчихоод байгаа Э.Цэндбаатар Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган нар буруугүй. Би дахиад бокс тоглохгүй, дүү нарынхаа бэлтгэлийг хангана” гэж мэдэгдэл хийснийхээ дараа “Би Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна" гэж бичсэн түүнийг дарамтанд орсон байна гэж олон нийтийн зүгээс таамаглаж эхлэв.

 Тэгвэл эл асуудлаар тэрбээр цахиур.мн сайтад тодруулга өгчээ.

Э.Цэндбаатар “Намайг зодож байхад хэн нь ч салгаагүй, болиулаагүйд би гомдоод байсан учраас тухайн үед 20 орчим секундын бичлэг хийсэн. Удирдах зөвлөлийн 19 хүний гурав нь тэнд байсан. Сүүлийн бичлэгийн хувьд дарамт ирээгүй ээ. Харин “Олон нийт буруугаар ойлгочихлоо, үүнийг залруулаад ойлгуулаад тайлбар хийвэл яасан юм бэ” гэсэн санал ирсэн. Би ч тийм бодолтой байсан учраас би өөрөө тэр бичлэгийг хийсэн. 

Монголын ард түмэн ямар их хүчтэйг би харлаа, баярлалаа. Би үнэхээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцмоор байна. Медалийг нь аваад ирнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.47
    2021/09/13

    Нямбаатар Бадрууган болиосой ичээчээ хүүрнүүдээ.

    Хариулах
  • 192.82.81.81
    2021/09/13

    Олон нийтээс айхдаа л залруулаад тайлбар хий гэж шахсаныг санал ирсэн гэж зөөлрүүлж хэлээд бга юм биш үү? ! .Ухаан алдтал зодуулж байхад чинь хүн чанар нь зулгаагаагүй хүмүүс чамд угаасаа туслахгүй нь ойлгомжтой.

    Хариулах
  • 1.72.0.161
    2021/09/13

    huurhii du bolovsrol gui uls.n gai gej ene de durandaa Ahmad nastai ulstai arihdaj zodoon zohio hiicheed neeh shn gavya baiguulthan ene bathaan yanaa hay oriinhondo gai bolj bas delhiin devjeend bohir zodoldson shuumjluulch.d uriigu undug chin uuggui met daldagnaad bga zugeer zail uz horvoo hog daldagnah.s thaachgui haa yavsan gazraa gai tarj yavdag uls.s hol yavdgii

    Хариулах