У.Хүрэлсүх: Багш нарын цалинг сурлагын амжилтай уялдуулан нэмнэ

2020 оны 10 сарын 16

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

Тэрээр  "Засгийн газар 2020 оны есдүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр зээлийг төлсөн. Олон улсын байгууллагууд 2021 онд Монгол Улсын эдийн засаг хурдтай сэргэнэ гэж үзэж байна.Тухайлбал, Дэлхийн банк манай улсын эдийн засгийг 5.6 хувь, ОУВС 8 хувьд хүрнэ гэж үзэж байна. Засгийн газар ирэх онд эдийн зсгийн өсөлтийг 6 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ирэх онд татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих бодлого барина. Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэн, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй.  Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд 2021 оноос эрүүл мэндийн даатгалаараа төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авах боломж бүрдэнэ.

Засгийн газар 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 2021 оноос эхлэн 50 хувиар нэмсэн. Энэ нэмэгдлийг дахин нэмэх шаардлага байна.
 Багшийн цалин урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай уялдуулан  нэмснээр багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ" гэлээ. 


 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.