ДАРХАН-УУЛ: Ажиглан тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулж байна

2020 оны 11 сарын 22

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01-А/128 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг, ОБЕГ-ын даргын 2020 оны А/80 тоот тушаалаар баталсан Шинэ коронавируст халдварын цар тахлын үед иргэнийг тусгаарлан ажиглах байрыг сонгох, бэлтгэл хангуулан ажиллаж байна.

Дээрх удирдамжийн хүрээнд ажиглан тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг төлөвлөсөн зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал, хамгаалалт, галын аюулгүй байдал зэрэг асуудлыг хамруулан ЭМС-ын 2020 оны А/269 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар”-ын хэрэгжилтийг хангуулан нөөц байрыг бэлтгэн ажиллаж байна.

Эх сурвалж:Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.