Төрийн түшээд, сайд нарын ажлаа мэддэггүйн дээд хязгаарыг ЭХ-ий сайд Б.Чойжилсүрэн тогтоож үзүүллээ. Монгол Улсын өвлийн цагт авдаг оргил ачааллын хэмжээ урьд хожид байгаагүйгээр өсөж, ид хүйтнээр гал алдаж магадгүй байдалд байхад “Утаа урьдынхаасаа 50 хувь буурсан” хэмээн хэнэг ч үгүй мэдэгдэх Чойжоо сайд “Угаарын хийн хордлогод өнгөрсөн хугацаанд 4200 гаруй иргэн орсон” хэмээн хээв нэг мэдэгдээд он, оноор нь тоолж суухыг харах үнэхээр ой гутам.
Элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарыг толгойлж суугаа сайдын царай энэ. Улс орны стратегийн хамгийн чухал салбарыг удирдах хүн салбараа сайн мэддэг, арга ухаан, мэдлэг чадварын хувьд төгс боловсорсон байх учиртай.
Ажилдаа төвлөрсөн бол тэр өнөөдөр ашиглалтад орох болоогүй өргөтгөл, шинэ эх үүсвэрээ ярихгүй /одоо яриад ямар ч тус болохгүй, цагийн юм цагтаа/, утаа, угаарын хордлогын учирсан хохирлыг бүр дурсах ч үгүй, харин байгаа хэдэн станцаа додомдох, ядаж л эрчим хүчээ хэмнэх талаар уриалж суух ёстой байлаа.
Эрчим хүчний салбар бол улс орны стратегийн чухал салбар. Гэвч манай улс эрчим хүчний хувьд хараат. Өнөөдөр бид цахилгааны нийт хэрэглээнийхээ ихэнх хувийг ОХУ-аас импортолж байна.
Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд 255 мвт -ийг ОХУ-аас авч байна. Дээд хязгаарт буюу 310 мвт-д хүрвэл одоо ашиглаж байгаа станцуудын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй. Тэр үед яалт ч үгүй эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлахаас өөр гарцгүй болно гэсэн үг. Ийм л эмгэнэл энэ салбарт нүүрлээд байхад сайд Чойжоо нь утаа, хордлого яриад суугааг юу гэж ойлгох вэ. Салбар нь гал алдаж, иргэд нь хөлдөж магадгүй байхад хагас коксын лобби хийгээд явж байдаг ийм ч сайд, тийм ч "тэнэглэл" байх гэж...
Гэрэл зургийг MPA
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.205
Emchid uzuuleechee
Хариулах202.9.40.234
202.126.88.154
Erchim huchnii huchtei eh uusvert Uls bolnoo.
Хариулах202.126.88.154
Mongo ideh humuus ugui bolj.Erchim huchee exportlodog bolnoo.
Хариулах103.57.92.72
Зүгээр заль гаргаж быаяжаад чимээгүй зайлахгүй сайд хийж түмэн ардыг утаан хоронд живүүлж байдаг муу байна аа. Энэ нөхөрийг дэмждэг Ми Энхболдтой нь хамт мэдүүлэг авч Хүүхдийн урлан бүтээх төвийн болон сэлбэ орчмын бусад газаруудыг хураан авч хохиролгүй болгох цаг ирнэ ээ
Хариулах