Израилийн Нийтийн аюулгүй байдлын албаны тэргүүн Ронен Бар дэлхий даяар тархсан ХАМАС бүлэглэлийн гишүүн нэг бүрийг устгах төлөвлөгөөтэй байгаагаа “Times of Israel” сонинд ярьжээ.
“Эрх баригчид ингэж шийдсэн. Хэрэгжүүлэх ч болно. Газа байна уу, Баруун эрэг байна уу, Ливан, Турк, Катарт байна уу хамаагүй” гэж Р.Бар хэлсэн байна. Түүнчлэн, хэдэн жил зарцуулсан ч бай хамаагүй, ХАМАС-ын бүх гишүүдийг устгах болно гэж онцолжээ.
Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 7-ны өдөр ХАМАС гэнэтийн дайралт хийхэд Сөрөг тагнуулын газар нь урьдчилж мэдэж чадаагүй алдаагаа хүлээн зөвшөөрөөд, гэхдээ энэ алдаанаасаа том сургамж авсан гэсэн байна.
Дашрамд, Израиль, ХАМАС-ын барьцаалагчдыг солилцох, хүмүүнлэгийн тусламжийг Газад оруулах зорилготой гал зогсоох хэлэлцээр дундаасаа тасалдсан бөгөөд БХЯ-ны сайд Йоав Галант ХАМАС-ыг буруутгаж буй. Түүний хэлснээр, ХАМАС бүлэглэл 17 эмэгтэй, хүүхдүүдийг барьцаанаас суллахаас татгалзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна