"Мазаалай" олон улсын мөсний наадам өнөөдөр эхэлнэ

С.Гандэлгэр
2024/01/14

Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мазаалай” олон улсын мөсний наадмыг зохион байгуулах гэж байна.

Уг мөсөн цогцолбор нь Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. “Мазаалай” мөсөн хотхоны бэлтгэл ажил бүрэн хангагдсан ба өнөөдөр 15 цагт нээлтээ хийхэд бэлэн болжээ.

“Мазаалай” мөсөн цогцолборт энэ сарын 14-28 хүртэл өдөр бүр урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна