Гамшиг, ослын 85 дуудлага бүртгэгджээ

Zuv.mn
2024/01/15

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын  85 удаагийн дуудлага бүртгэгдлээ.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгааллаа.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас  7 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын  48 нь гал түймэр, 31 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна