НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг Цагаан сараас өмнө иргэдийн данс руу шилжүүлнэ

Х.Есү
2024/01/16

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг цагаан сараас өмнө иргэдийн данс руу шилжүүлнэ гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ. 

Хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авахгүйгээр дараах татваруудаа төлөх боломжтой юм. 

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвар.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна