ЦЕГ: 49 настай, эмэгтэй “Б” биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байсан

Х.Есү
2024/01/16

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Тус дүүргийн цагаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнийг А.Болормаа гэдэг. Тэрбээр хоёр жилийн турш БНСУ-д хөдөлмөр эрхэлж байхдаа учир битүүлгээр амиа алдсан төрсөн дүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явж байсан нэгэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.191
    2024/01/17

    ум ма ни бад мэ хум. Дүүгийн араас их явсан даа төр хүлээж авч уулзаж болох л байлаа

    Хариулах