Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Жоу Жиан /Zhou Jian/ гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагччид илрүүлж, албадан гаргажээ.
Жоу Жиан гэгч нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтыг ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна