Зөв жишиг: Сонсголууд цаашдаа тогтмолжино

Х.Батсайхан
2024/01/18

УИХ-аас Нийтийн сонсголын тухай хууль баталснаар, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн асуудлаар сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулдаг, улмаар тухайн асуудлаар сонсгол хийж, наад тал нь иргэдэд үнэн бодит мэдээлэл өгдөг, цаашаа буруутай этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулах боломж бүрдсэн билээ. 

Хуулийг амьдралд хэрэгжүүлсэн анхны алхам “ЭТТ” ХК болон Гашуусухайтын боомттой холбоотой асуудлаар өнгөрсөн сарын эх, дундуур хоёр үе шаттай болж, Б.Энхбаяр даргатай Хянан шалгах түр хороо нь УИХ-д тайлангаа тавиад татан буугдсан.

Тэгвэл дараагийн сонсгол Нийтийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нууцын зэрэгтэй худалдан авалт хийгдээд буцаагдсан “Ногоон автобусны хэрэг”-ээр болно гэдэг нь тодорхой болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ энэ асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна гэж албан ёсоор мэдэгдсэн. 

Түүний энэ мэдэгдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болох Ш.Адьшаа, Н.Ганибал, Ж.Батсуурь нар “Улс төрийн том зориг гаргалаа” хэмээн магтсан юм. 

УИХ-ын дарга зөвхөн “Ногоон автобус” ч гэлтгүй, Нийслэл дэх газрын наймаа, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл зэрэг асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн юм. Хэрвээ УИХ-ын даргын үг биеллээ олж, сонсголууд тогтмолжвол авлигыг таслан зогсоох маш том хөшүүрэг болж чадах билээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.24
    2024/01/18

    Түрүүчийн сонсголын үр дүн харагдахгүй л байна одоогоор

    Хариулах
    • 43.228.130.188
      2024/01/19

      МОДОН ШАТАР БАЙГАА ҮЕД ҮР ДҮН ХАРАГДАХ БОЛОМЖГҮЙ ШҮҮДЭЭ