Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна