Дэлхийн хэвлэл мэдээллийн хамгийн том сувгийн нэг CNN Монгол Улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлж байгаа талаар мэдээлэл бэлтгэн цацжээ. Манайд зохион байгуулсан цас, мөсний наадмын үеэр Гиннессийн дээд амжилт тогтоогдсон гэсэн гарчигтай уг мэдээлэлд манай улсыг өвлийн улиралд үзэх юм ихтэй, аялж жуулчлахад тохиромжтой газар гэсэн байна.
Тухайлбал, Монгол, нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн газрын нэг, гэхдээ өвөл аялахад зочид буудал, аяллын багцын үнэ зэрэг нь зуны улирлаас хамаагүй хямд байдгийн зэрэгцээ байгаль нь үзэсгэлэнтэй, жуулчлал сонирхолтой олон арга хэмжээ явагддаг гэжээ.
Манай улсын аялал жуулчлалын салбар өвлийн улиралд зогсонги байдалд ордог бөгөөд энэ нь нэг ёсондоо манай ашиглагдаагүй нөөц бололцоо юм. Төрөөс энэхүү ашиглагдаагүй нөөц бололцоог илрүүлэхээр бодлого боловсруулж ажиллаж байгаагийн нэг жишээ нь “Мазаалай” цас мөсний баяр бөгөөд энэ арга хэмжээг зохион байгуулснаар манай улс дэлхийн өвлийн аялал жуулчлалын газрын зурагт орсон юм. Энэ талаар CNN-ээс гадна олон улсын олон хэвлэлд мэдээлэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.162
CNN, BBC, ABC ээр олон дахин давталттай явуулах ёстой
Хариулах