БНХАУ-ын эрдэмтэд 2017 онд Малайзын панголин /нэгэн зүйл шоргоолж идэштэн/-оос олдсон GX/2017 вирусээс ковидоос үхлийн хувь нь 20 дахин илүү GX_P2V хэмээх омог гаргаж авсан тухай мэдээлэл олон улсын анхааралд байгаа билээ.
Энэ асуудал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд яригдаж, тэргүүн Теодор Аданом Гебрейесус энэ сарын 17-ны өдөр Давосын эдийн засгийн чуулганд асуудал тавин, нарийн мэдээлэл авахын тулд БНХАУ-д шахалт үзүүлж байгаа талаар мэдэгдэл хийсэн.
Тэгвэл айдас түгшүүр дагуулж байгаа энэ мэдээлэлд Монголын нэр хавчуулагдан мэдээлж байгаа нь ямар учиртай вэ. АНУ-ын nbcmontana.com цахим хуудас энэ талаар ”Хулгана дээр туршихад 100 хувь үхлээр төгссөн вирус хүнд халдах хүнд халдварлах боломжтой” гэсэн гарчиг бүхий мэдээлэл бэлтгэхдээ аймшигт вирус гаргаж авсан уг төслийг “Хятад, Монголын хамтарсан төсөл” хэмээн ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр дурдсан байх юм.
Эрдэмтдийн зүгээс “Ёс зүйгүй, ямар ч хэрэггүй судалгаа” гэхчлэн хурцаар шүүмжлүүлж буй, удахгүй олон улсыг хамарсан акцын шалтгаан болох магадлалтай энэ асуудалд манай улсын нэг юуны учир холбогдсон нь одоогоор тодорхойгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.44
юун айдас вэ ямар учиртай юм бол
Хариулах43.228.129.162
This is not true news. MONGOLIA IS NOT PARTICIPATE THIS PROJECT.
Хариулах