ТАНИЛЦ: Иргэдийн саналаар өөрчлөлт орсон нийтийн тээврийн дөрвөн чиглэл

С.Гандэлгэр
2024/01/21

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,

  • М:4 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад”,
  • Ү:5 “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,
  • Ү:9 “Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”
  • Ү:10 “Нисэх-ТЭЦ 4 - 3-р эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.


Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлийг хийхдээ иргэдийн дамжин суух цэг хаана огтлолцож буйг тодорхойлон, богино эргэлтийн дамжин суух чиглэлийг боловсруулжээ. Иргэд автобусанд сууж, буухдаа картаа уншуулбал цахим төлбөрийн датагаар бодит мэдээллийг цуглуулж, маршрут шинэчлэлтээ илүү сайжруулах боломжтойг албаныхан онцолж байлаа.

Мөн иргэд www.iMap.mn цахим сайт болон гар утасны аппликейшнээр нэвтэрч, автобусны чиглэлийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна