Нийтийн тээврийн шинэчилсэн маршрутын талаар өчигдөр /2024.01.20/ НЗДТГ-аас мэдээлэл хийсэн.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа:
-Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Шинэчилсэн маршрутаар нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байхаар төлөвлөсөн. Өмнө нь хотын нэг захаас төвөөрөө дамжин, нөгөө захдаа хүрдэг байсныг өөрчилж, хотын гол магистрал замын нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэн, хотын захаас богино эргэлтээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Төвдөө түгжрээд, хотын захдаа автобус нь хүлээгддэг байдлыг арилгаж, чиглэлийн давхцалыг бууруулах зохицуулалт юм. Тухайлбал, Шадивлан, Санзай, Шарга морьт буюу зуслангийн бүсээс ирж буй автобусыг “Зунжин” худалдааны төвийн буудлаас буцаж эргүүлж байгаа. Бид маршрут шинэчлэлтэй холбоотой мэдээллээ ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд анхаарах болно гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
гуцалгүй далд ор, fail болоод буцаад хуучнаараа болж байхад юу донгосоод байгаа юм. тэр чиглэл хэвлүүлж үрсэн мөнгөө төлөөрэй та нар
Хариулах202.55.188.92
Гэр хороололоос хотын төврүү 3дамжиж очиж байна. Өөрсдөө тэр зайсан нисэхээсээ 1дамжиж талбай орж байна арай арай
Хариулах202.55.188.92
100 айлын түгжирлээр 2 минут чинь 200 мин болчоод байна тэнэгүүдээ.
Хариулах59.153.114.175
Нуухыг ньавах гээд нүдийг нь сохлов
Хариулах