Монгол Улс 2012 онд Засгийн газраас 101 дүгээр тогтоол гаргаж, шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу” хэмээн зарласан билээ. Тэгвэл Найм дахь удаагийн “Дорнын эдийн засгийн форум”-ын үеэр шонхрын нэгэн төрөл зүйл болох цагаан шонхор шувууг хамгаалах олон улсын тунхагт нэгджээ.
Тунхагийг ОХУ санаачилж, БНХАУ, Кыргызстан, Казахстан, Монгол, Бахрейн, АНЭ улсууд нэгдэн орсон байна. Тунхагт нэгдсэн орнууд цагаан шонхрыг судлах, тоо толгойг нь өсгөх, хууль бус худалдаанаас сэргийлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна