Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Н.Сугар Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллээс хүргэж байна.
-Иргэдээс ирсэн гомдлын дагуу нийтийн тээврийн зарим маршрутыг сэргээсэн. 100 хувийн шинэчлэлээс 35 хувийг нь сэргээж, үлдсэн 65 хувийг нь цааш үргэлжлүүлнэ.
-Сонгууль ойртсон амаргүй цаг ч гэлээ шинэчлэлийг яаралтай хийх ёстой. Нийтийн тээврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхгүй л бол замын түгжрэл арилахгүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.
-Автобус чөлөөтэй зорчиход саад болоод байсан учраас Энхтайвны өргөн чөлөө орчмын халаас зогсоолуудыг хаасан.
-Автобусны буудлын мэдээлэх самбаруудыг илүү ойлгомжтой болгохоор ажиллаж байна. Хугацаа шаардах ч ойрын хоногуудад дуусгана.
-Процессын алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна, үүндээ хүлцэл өчье.
-Нийтийн тээвэрт шаардлагагүй чиглэл гэж байхгүй. Тухайн байршилд байгаа хүмүүсийн хэрэгцээг шийдэх л ёстой.
-Улаанбаатар урт сунасан байрлалтай хот учраас түгжрэлийн үед нэг талдаа таг зогсдог. Тийм учраас Энхтайвны өргөн чөлөө байнга, тасралтгүй нэвтрүүлж байх ёстой гэсэн зарчимыг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.
-БНХАУ-аас ирж явсан автобус осол гаргасан. Хоёр хүн нас барсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Цаашид харамсалтай явдал гаргахгүйн тулд аюулгүй байдлаа хангаж ажиллаж байна.
-Нийтийн тээврийн шинэчлэл зөвхөн маршрутаар зогсохгүй. Парк шинэчлэл, төлбөрийн системийн шинэчлэл гээд үргэлжилж байгаа.
-Нийтийн тээврийнхэн гурав хоног гэртээ хариагүй. Үйлчилгээ 22.00 цагт зогссоны дараа дүн шинжилгээ, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах ажлуудыг хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.210
буудал дээр ирж байгаа эхний автобус яг кармандаа орж зогсохгүй хүмүүсийг гүйлгээд дараачийн автобуснууд нь ар араасаа цуваад худлаа хэлдэг хүнд бараг нэг буудлын талын хэмжээний газар зогсоод хүмүүс ямар автобусыг нь харахгүй гүйж очоод суух унаа нь биш учир буцаад буудал руугаа алхах юм. жолооч нар нь үүнийг огт тоохгүй ёстой нулим нь. утсаараа яриад . хөдөөний соёлгүй гарууд.
Хариулах202.21.107.87
Tsuvaand yvsan avtobus Osol gargaagui Osold urtsen baih shuu
Хариулах