ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ АЙЛУУДЫН АНХААРАЛД: Маргааш СБД-т эзэнгүй муур, нохой барина

Х.Батсайхан
2024/01/22

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эзэнгүй нохой, муур барих ажлыг зохион байгуулах тул гэрийн тэжээвэр амьтадтай айл өрхөд анхааруулж байна. Ажлын хүрээнд иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хараа хяналтгүй, сул явж байгаа эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэнэ.

Нийтийн эдэлбэр газарт хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзний хүсэлтээр буцаан өгөх бөгөөд зардлыг төлүүлэх юм.

Дашрамд, Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах тул иргэдэд уг хуулийг судалж үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулж байхыг сануулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна