Соёлын өвийн үндэсний төв 2023 онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ.
Эдгээрээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд ордог Монголын Үндэсний номын сангийн 5, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 7, нийт 12 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн 45 ширхэг, Чойжин ламын сүм музейн зургаан ширхэг, Төв аймгийн музейн нэг, нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварласан байна. Материалын хувьд авч үзвэл, уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, арьс 11, танка 10, цаас 7, чулуу гурвыг тус, тус сэргээсэн байна.
Мөн цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн 5 ширхэг, Чойжин ламын сүм музейн 3 ширхэг, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 1 ширхэг, Архангай аймгийн музейн 1 ширхэг, Хэнтий аймгийн музейн 1 ширхэг, нийт 5 музейн 11 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварлажээ.
Соёлын өвийн үндэсний төв байгууллагынхаа үйл ажиллагаа, дээрх нөр их ажлыг гүйцэтгэсэн 14 сэргээн засварлагчийнхаа ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна