Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 724 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 376 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.
Одоогоор ажиллагаанд 348 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга “Ө”-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна