С.Амарсайхан: Сүүлийн 10 жилд байгаагүй хүнд өвөл болж байна

Х.Батсайхан
2024/01/23

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Түүний хийсэн мэдээллээс товчлон хүргэе.

-Засгийн газрын тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд  долоон аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 118 суманд цагаан зудын, 16 аймгийн 87 сум цагаанаар зудархуу нөхцөл бүрдсэн байна.

-Төмөр зуд гэдэг бол тэр бүр болдоггүй онцгой гамшиг. Цас их унасантай холбоотойгоор хавар шар усны үер болох эрсдэл өндөрслөө.

-Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор малчдын гар дээр байгаа мал, махыг худалдан авах ажлыг яаралтай зохион байгуулж байна.

-Мах бэлтгэх эрхтэй ААН-үүдэд 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дэмжлэг олгосон.

-Арванхоёрдугаар сард малчдын гар дээр 49.5 тонн мах байсан бол түүнээс хойш 70,000 мянган тонн мах худалдаж авсан.

-Зарим аймгийн малчдаас явуулаар мал худалдаж авч байна.

-350 орчим мянган хонийг амьдаар худалдаж авсан. Энэ ажил цаашаа үргэлжилнэ.

-Нийслэлд найман цэгт мах, цагаан идээний худалдаа зохион байгуулж байна.

-100,000 орчим мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл өгснөөс 88,000 тонн нь яамаар дамжин ААН-үүддээ очсон, эхнээсээ хилээр орж ирж байна.

-Биржээр мах худалдаалах ажлыг эхлүүлсэн. Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, нийт 238,7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжсан. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдана.

-Биржийн худалдаагаар үхрийн мах дээд тал нь 9000 төгрөг, хонины мах 7200 төгрөгөөр арилжаалагдсан байна. Биржийн худалдааны нэг давуу тал нь махыг 30 хоногийн хугацаатай зээлээр худалдаж авах боломжтой байдаг. 

-Зуд бол ганц малчдад хамаатай асуудал биш. Нийт монголчуудын амь, амьжиргаатай холбоотой асуудал. Тиймээс бид бүгдэд тохиолдсон энэ гамшгийг нийтээрээ даван туулцгаая. 

-Гамшигтай тэмцэх чиглэлд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Техник, тоног төхөөрөмжөө сайжруулах, боловсон хүчнээ чадавхижуулах, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах зэрэг ажлууд хийгдэж байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна