НӨАТ-ын сугалааны азтануудыг маргааш шалгаруулна. Үүнтэй холбоотойгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг татварын байгууллагаас зөвлөж байна.
Азтан шалгаруулах журамд орсон өөрчлөлтийн дагуу тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
Өмнөх сарын сугалааны тохирлоор Багахангай дүүрэг /+27 хувь/, Баянхонгор аймаг /+20 хувь/, Хэнтий аймаг /+19хувь/, Сонгинохайрхан дүүрэг /+15хувь/ өсөлттэй байжээ. Өнгөрсөн сард 41.348 хүн азтан болсон байна.
Сугалааны тохирлыг маргааш буюу нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон "Боловсрол суваг телевиз"-ээр орон даяар шууд дамжуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна