Хууль бусаар малтлага хийж авсан соёлын дурсгалт зүйлийг худалдан борлуулсан үйлдлийг илрүүлжээ

Х.Есү
2024/01/23

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “З” нь хууль бус археологийн хайгуул, малтлагаар олж авсан 84 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг “А” нарын гурван иргэнээс худалдан авч, Монгол Улсад байнга оршин суух гадаадын иргэнд худалдсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын иргэн “А” болон гадаад улсын иргэний эзэмшлийн обьектоос металл хайгч болон археологийн олдвор болох 254 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

No description available.

No description available.

Энэ талаар хуулийн зохицуулалтаас:

Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх
1.Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хууль бус археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгааг санхүүжүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2024/01/24

    Бүгдийг нь хуу хураагаад музейд өг музейн харуулуудыг тагнуулынхан шалга

    Хариулах
  • 66.181.182.136
    2024/01/24

    Хүн өөрийнхөө өвөг дээдэсээс уламжилагдан ирсэн бурхан тахилааа зарж болно биздээ гэхэдээ монголдоо монгол хүндээ

    Хариулах
  • 66.181.161.164
    2024/01/23

    Төр худалдаж аваач авахгүй болохоор хууль бус наймаа гэхүү панз үсэргэхүү

    Хариулах