Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав орчимд гарсан зам тээврийн өсөл, уг ослоос үүдэлтэй томоохон объектын гал түймрийг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдлаа. Шадар сайд С.Амарсайханы мэдээлснээр, осол гаргасан автомашины 60 тоннын ёмкость дэлбэрэхдээ анх байсан газраасаа 40 метр хол зайд шидэгдсэн. Энэ үеэр галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын гурван ала хаагч шидэгдсэн ёмкостьд өртөж, амь насаа алджээ.
Ийнхүү онцгой байдлын албан хаагчид олноороо цаг бусаар амиа алдсан хэрэг дахин гарлаа. Талийгаач нар хайрт аав, халамжит хань, үрийн эцэг байсан гэдэг нь мэдээж. хАМГИЙН ЧУХАЛ НЬ, Монгол Улсын онцгой байдлын албаны алба хаагчид байсан юм. Үнэхээр харамсалтай.
Онцгой байдлын алба бол маш эмзэг бүтэцтэй байгууллага. Нэг аврагчийг бэлтгэхэд улсаас хэдий хэмжээний зардал гаргадгийг нарийн мэдэхгүй юм. Ямар ч байсан нэлээд хэдэн тэгтэй тоо гарах нь дамжиггүй.
Аврагчдыг эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад бэлтгэхийн тулд бүх л төрлийн сургалтад хамруулж, ур чадварыг нь байнга дээшлүүлж байдаг. Угаас тийм ёстой. Ийм сургалтад хамрагдсан аврагчдыг уул уурхай хөгжсөн өнөө цагт хувийн хэвшлийнхэн урьд өмнө сонсч байгаагүй их цалин амлан урвуулах санал тавьдаг, дарга нар нь хүмүүсээ зандарч нэг үзэж, аргадаж, нэг үздэг, “өөрсдөө мэд” гээд сэтгэлд нь найдаад орхиж байсан ч удаа байдаг юм билээ.
Аврах эрэн хайх ажилд тусгайлан мэргэшсэн боловсон хүчнийхээ мэргэжлийн үнэмлэхийг нь ч өгөлгүй албан тасалгаандаа бат хадгалах замаар ажилд нь тогтоож байдаг ч гэх. Уул уурхайн том компаниуд гамшгийн үед ажиллахаар бэлтгэгдсэн мэргэшсэн аврагчдыг урвууллаа гэхэд хүн хүчгүй, нэрнээс цаашгүй болж үлдэх эрсдэл онцгой байдлын албыг алхам бүрт дагаж байдаг.
Үнэндээ Онцгой байдлын алба даргаасаа эхлээд цэвэрлэгчээ хүртэл үнэхээр сэтгэл зүтгэлтэй хүмүүсийн нуруун дээр тогтож байгаа нь үнэн. Ийм үед эгнээнээсээ гурвын гурван зорилго нэгт андуудаа нэг зэрэг алдана гэдэг дэндүү харамсалтай. Онцгой байдлын албаныхан албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай тохиолдол урьд өмнө олон гарч байсан. Энэ удаа ч бусдын буруугаас болж 28-30 насны алба хаагчид амиа алдлаа. Зөв.мн мэдээллийн сайтын хамт олон бид талийгаачдын ар гэр, Онцгой байдлын албаны нийт ажилтан албан хаагчдад гүн эмгэнэл илэрхийлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.118
Энэ тангараг өргөсөн албан хаагчидыг ийм аюултай бүс рүү яаж хандах ёстойг сургаж зааж байх ёстой хүмүүс муу ажиллажээ. Хятадад бол цаазаар авах байх
Хариулах59.153.113.82
үнэхээр харамсалтай байнаааа. гүн эмгэнэл илэрхийлье.
Хариулах193.190.253.145
ene niitleliig bichij baigaa setguulchid yamar ch helnii medremj, nairuulan bichih chadvar alga
Хариулах66.181.176.138
Хайран залуучууд. Харамсалтай байна. Эмгэнэл илэрхийлье.
Хариулах