Осолд буруутай нь тогтоогдвол “Дашваанжил газ” ХХК бүх хариуцлагыг хүлээнэ

Х.Батсайхан
2024/01/24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав орчимд гарсан зам тээврийн өсөл, уг ослоос үүдэлтэй томоохон объектын гал түймэр гарч, гурван хүний амь нас эрсдэн, 15 хүн түлэгдэж гэмтээд байгаа билээ.

Энэхүү гамшигт хүргэсэн зам тээврийн осолд буруутай этгээдийг одоогоор тогтоож амжаагүй байгаа. Түүнчлэн, “Дашваанжил газ” ХХК-ийн эзэмшлийн том оврын автомашин осол гарсан замаар зорчих ёстой байсан эсэх нь ч одоогоор тодорхой болоогүй.

Гэхдээ, хэрвээ 60 тонн шингэрүүлсэн хий ачиж явсан машины жолооч авто осолд буруутай нь тогтоогдвол бүх хариуцлагыг “Дашваанжил газ” ХХК хүлээнэ гэж албаны эх сурвалжууд хэлж байна.

Ослын талаар эргэн сануулахад,

-2023 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.04 цагийн үед БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр “Дашваанжил газ” компанийн эзэмшлийн, 60 тонн хийн түлш ачиж явсан машин авто ослын улмаас шатсан.

-Хэргийн газар Онцгой байдлын алба хаагчид ирж, галыг унтрааж байх үед уг 60 тоннын багтаамжтай ёмкость дэлбэрч, гал хажуу талын 60 айлын орон сууц руу халджээ. Улмаас шатаж эхэлсэн орон сууцнаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан.

-Дэлбэрэлтийн үеэр “Интернэйшнл скүүл” сургуулийн хашаанд байсан суудлын автомашин шатжээ. Нийт ойр орчимд нь байсан 20 машин шатсан гэж буй.

-60 тоннын ёмкость дэлбэрэхдээ анх байсан газраасаа 40 метр хол зайд шидэгдсэн. Энэ үеэр галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын гурван ала хаагч  шидэгдсэн ёмкостьд өртөж, амь насаа алджээ.

-Мөн 15 иргэн Түлэнхийн төвд хүргэгдсэн, эмчлүүлж байгаа аж. Тэдний тавынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэсэн мэдээллийг Түлэнхийн төвөөс өгсөн.

-Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг ойролцоох зочид буудлуудад байрлуулах, хоол унд, шаардлагатай бусад зүйлсээр хангаж байгаа.

-Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг нарийвчлан хийж байна.

-Ослын газар Онцгой байдлын Аврах гал унтраах ангийн 120 алба хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, галын тархалтыг зогсоосон.

-Осол гарсны дараа газ тээвэрлэж явсан автомашины жолооч машинаасаа бууж, машинаа тойрч, хий алдаж байгаа эсэхийг шалгасан дүрс буужээ. Буруутныг тогтоох ажил явагдаж байна.

-Газ тээвэрлэж явсан автомашин стандартын шаардлага хангаж байсан уу, явах ёстой замаараа явж байсан уу зэргийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.197
    2024/01/24

    Ter jijig tereg yagaad tom mashin hajugar n orj zamin gold zogsow ter jolooch gsen buruutai esehiig shalgah heregtei bha

    Хариулах
  • 124.158.65.127
    2024/01/24

    Хөөе замд нь тормолзож шүргэлцсэн патролын талаар бүр юу ч алгаа. Машин хий эргэхэд тормолзож гишгэхийг мэдэхгүй юм байна. Тэр жил санаатай зогсолт хийж ослын эхлэлийг тавьсан бишүү

    Хариулах
    • 202.9.46.166
      2024/01/24

      ter jeep-s bolson