Төв талбайд нэгэн иргэн машинтайгаа явсан талаарх бичлэг цахим орчинд тархжээ. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өглөө.
Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18:06 цагийн үед Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгч нь алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.104
эрхийг хасах, сонтууруулах ундаа ууж эрхээ хасуулсан хүнийг бодлогоор эрхийг нь олгохгүй байх хэрэгтэй.
Хариулах