Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.04 цагийн орчимд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн, байгалийн хий ачиж явсан том оврын цистерн “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон билээ.
Уг осолтой холбоотойгоор цистернээс байгалийн хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж гэмтсэн. Мөн ойролцоо зогсож байсан 30 гаруй автомашин болон орон сууцны барилга шатсан түймрийн гамшиг дэгдсэн байдаг. Тиймээс хуулийн байгууллага осолд холбогдсон жолооч Ч.Рэнчиндорж, Э.Мөнхнаран нарыг түр сатуулж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох ажиллагааг явуулж буй.
Zuv.mn уншигчдадаа жолооч нарын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Ч.Рэнчиндорж гэж хэн бэ
“Дашваанжил газ” ХХК-ийн цистерн машиныг жолоодож явсан Чулуунбаатарын Рэнчиндорж нь 1963 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой. Жолооч мэргэжилтэй, B, C, D, E ангилалтай, “Аюултай ачаа болон овор ихтэй, урт хүнд ачаа тээврийн мэргэшсэн жолооч нэгэн аж.
Анх ажлын гараагаа жолоочоор эхэлж, өнөөдрийг хүртэл 40 шахам жил жолоочоор ажиллажээ. 1984 онд 21 настайдаа Авто тээврийн удирдах газарт жолоочоор ажилд орж, 20 жил тасралтгүй ажилласан. 2004-2008 онд МТТ тээвэр зуучийн газар, 2008-2019 онд СОЛОТ тээвэр зууч компанид жолооч, 2019 оноос осолд холбогдох хүртлээ Дашваанжил ХХ-д жолоочоор ажиллаж байжээ.
Урьд нь ямар нэгэн хэрэг, асуудалд орж байсан тухай нээлттэй мэдээлэл байхгүй.
Э.Мөнхнаран гэж хэн бэ
Осолд холбогдсон “Ниссан патрол” маркийн автомашиныг жолоодож явсан Э.Мөнхнаран нь ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Осолд холбогдох үедээ БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газарт захирлаар ажилладаг бөгөөд унаж явсан “Ниссан Патрол” маркийн автомашин байгууллагынх нь нэр дээр бүртгэлтэй байсан.
Э.Мөнхнарангийн аав Содномбалжирын Эрдэнээ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын VI багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гаргах замаар бусдыг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэж байжээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДУНДЫН ШҮҮХ С.Эрдэнэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” ял ногдуулсан гэх мэдээлэл Шүүхийн мэдээллийн санд байна /https://shuukh.mn/single_case/.../.
Мөн Э.Мөнхнарангийн дүү Эрдэнээгийн Мөнхдөл нь 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 06 дугаар Шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 181,2,1 дэх хэсэг, “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож, гурван жил, нэг сарын хорих ял шийтгүүлсэн мэдээлэл нээлттэй эх сурвалж дээр тавигджээ /https://shuukh.mn/single_case/.../.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.118.53
Төрийн хамгаалалтанд байдаг БХЯ байхад нэг компани ч жижигдэх бололтойдоо
Хариулах203.91.118.53
Нэг газар асуудал болоход нэг нам холбогддог байсан бол одоо нэг бус намын нэг бус хүн холбогддог болжээ
Хариулах203.91.118.53
Бас л Хэнтий.. Бас л намын суганы үс... Энэ улсад амьдрах арга алга
Хариулах203.91.118.53
Хамаатай байлгүй яахав дээ, буруу эргэлт гэдэг шиг... Бүх зүйл ийм байдалд орсон учраас бусдад гай чирч байгаам шдээ
Хариулах59.153.86.212
энэ хүний эцэг эх, ах дүү ямар байх нь энд ямар хамаатай юм бэ. Битгий туйлшир.
Хариулах103.57.93.207
Бас л Хэнтийн сүг байна....Хүрэлсүх Оюухай, нар төрийн албанд Хэнтийхнээ сайн чихсэн байгаа юм шүү. Бодвол төрийн албанд хулгай хийлгэхээр тавьсан хулгайч нараасаа ашиг унац авдаг л байх даа.
Хариулах202.21.107.1
Oron nutgiin zam yavj baihad tom ovriin mashinii jolooch namiin ihenh ni Harin ch soyoltoi esreg ursgalaas irj yavaa mashinii talaar do hii Dana just Ug he baidag bolson shuu Buduuleg ni Prius, tom ovriin jeepnii jolooch nar l baih
Хариулах202.55.188.33
Том оврын автомашины зарим жолооч нар бүдүүлэг байдаг шүү
Хариулах