Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав захын баруун урд уулзварт болсон ослоос үүдэлтэй гал түймэрт өртөж хохирсон иргэдтэй уулзжээ.
Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс ХҮЭК-т дараах хүсэлтийг тавьсан байна.
Үүнд:
1. Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх.
2. Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох.
3. Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах.
4. Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах.
5. Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх.
6. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийлсэн байна.
Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна