Бүргэдчин охин Айшолпан гэр бүлээрээ Казахстанд очжээ

Х.Батсайхан
15 цаг 12 минутын өмнө

“Бүргэдчин охин” нэрээрээ дэлхийд алдаршсан Айшолпан Нургайпкызы гэр бүлийн хамт Казахстанд очсон талаар Казинформ сайтад мэдээлжээ. Тэрбээр бүрмөсөн биш, зочилж ирж байгааг мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн Казахстанд байх хугацаандаа бүргэдээр анчлах тэмцээнд оролцохгүй аж.

Айшолпан Нургайпкызы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч байхдаа Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденскийн дуранд анх өртөж, гэрэл зургийн сурвалжилга нь ВВС агентлагт нийтлэгдсэнээр олон нийтэд танигдсан юм. 2016 онд найруулагч Отто Белл түүний талаар “Бүргэдчин охин” баримтат кино бүтээн олон нийтэд цацсан бол 2022 онд Лиз Уэлшийн ижил нэрт ном Астанад нээлтээ хийжээ. 

Тэрбээр 2018 онд “Алтангадас” одонгоор шагнуулж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна