“Хөөсөн фасад”-ны аюул

Х.Батсайхан
9 цаг 9 минутын өмнө

Нийслэлд баригдаж буй орон сууцны хорооллууд дулаалгаа хөөсөөр шийдэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Зөвхөн ААН-үүд ч биш, төрөөс орон сууцны дулаан алдагдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхдээ ч хөөсөн дулаалгыг сонгож, хуучны орон сууцууд гадна талаасаа хөөсөөр давхарлагдаж буй.

Тэгвэл энэхүү хөөсөн фасад нь галд шатамхай шинж чанартай бөгөөд барилга хоорондын зайн стандарт алдагдсан Нийслэлийн хувьд оновчтой шийдэл биш гэдэг нь сая Баянзүрх дүүрэгт гарсан газын дэлбэрэлтээс үүдэлтэй гал түймрийн үеэр тодорхой харагдлаа.

 Барилгын норм ба дүрэмд барилга хоорондын стандартад барилга хоорондын зайг нарийн зааж өгсөн байдаг /Зурагт харуулав/.

 
Хуучны гэгдэх хорооллуудад энэ стандартыг чанд барьдаг байсан ч сүүлд завсар зайгаар нь байшин барьсаар стандарт алдагдуулсан. Стандарт гаргасан хүмүүс тэнэг хүмүүс байгаагүй нь мэдээж. Нурсан тохиолдолд даалуу шиг нэг, нэгнээ дэрлэчихгүй шиг байхыг бодолцсон нь тодорхой. Гэтэл сүүлд газын дэлбэрэлтээс харвал, газар хөдлөлт байтугай нэг барилгад томхон түймэр дэгдвэл бусдыгаа хуйхлах аюултай нь харагдлаа. 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр стандарт мөрдөх асуудлыг цогцоор нь авч үзэх шийдвэр гарсан. Шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлын хүрээнд эн асуудлыг авч үзэж, аюул дагуулсан хөөсөн фасадыг дахиж хийхгүй байх, өөр материалаар орлуулах гэх мэт шийдлийг яаралтай гаргахгүй бол оройтож мэдэх нь.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.108
    2024/02/05

    Хөөсөнцөр үнэхээр дулаалгын материал биш юм байна. Амьдрал харуулж байна. мэдээж амьдралд гал үзэхгүй Хөөсөнцөр материал гэж юу байхав.Барилгуудын хоорондын зай ойрхон байх тусмаа маш аюултай юм байна. Салхитай үед гадна Фасадыг Хөөсөнцөрөөр дулаалсан байшин хоорондоо маш хурдан гал авалцаж шатах аюултай юм байна

    Хариулах
  • 122.201.31.143
    2024/02/05

    Хөөсөнцөр нэг галд автвал аюултай.Гал түймрээс сэргийлэхэд заавар зөвлөмжөө баримталж ажилласан бол юу гэж ийм асуудал болох вэ

    Хариулах
  • 66.181.189.89
    2024/01/30

    Тэнэг үхэр монголчууд з сая 500 мяанга үүнэс 1 сая 500 мяанга нь гадаадад тэнэж яваа үлдсэн хог

    Хариулах
  • 66.181.189.58
    1 цагийн өмнө

    Xuusuntsuriig dulaalgad xereglexee bolison gesen bolovch Mongold urgun xeregleseer baina. Eniig uurchluud shattaggui materialaar daxin orluulj xiigeech.

    Хариулах
  • 37.199.107.189
    2 цагийн өмнө

    Оройтсон бороо гэдэг шиг болсон байх.

    Хариулах
  • 202.21.107.40
    4 цагийн өмнө

    Үнэн, үнэн. Хөөсөнцөр хамгийн аюултай. Хурдан шатаж бүгдийг хуйхлахаас гадна шатаж буй хөөсөнцөрөөс гарч байгаа утааг хүн нэг амьсгалахад л үхэлд хүргэнэ. Ер нь бол аюултай...

    Хариулах