Хүүхдээ удаа дараа хаясан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Zuv.mn
13 цаг 3 минутын өмнө

Хүүхдээ удаа дараа хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдийг 2023 оны 6 дугаар сард “GS25” сүлжээ дэлгүүрт, 9 дүгээр сард “Ө” нэртэй зочид буудалд тус тус хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна