Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх хаврын чуулганаар "албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх" хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.04 цагийн орчимд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн, байгалийн хий ачиж явсан том оврын цистерн “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон билээ. Уг осолтой холбоотойгоор цистернээс байгалийн хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж гэмтсэн. Мөн ойролцоо зогсож байсан 30 гаруй автомашин болон 60 айлын орон сууцны барилга шатсан түймрийн гамшиг дэгдсэн байдаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.44.46
ОБГазар дайчдынхаа аюулгүй байдал, амь насыг хамгаалах талаар бэлтгэл сургуулиалт маш муу, хөрөнгө зөрөөд л сургууль хийгээд байдаг юугаа хийж байна аа, гал болохоор л 1-3 хүн амь эрсдэж байдаг, гал олон уу, хүн олон уу, үагаад заавар зөвлөгөө өгдөггүй юм, сайхан аав, сайн хүүг байр, мөнгө орлож чадахгүй,
Хариулах