Өнөөдөр нийслэлд өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
08.30 цагт: “Интерном”-ын кафед: Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс эрхзүйч, хуульчид оролцсон “Democracy transformation” сэдэвт уулзалт зохион байгуулна.
09.00 цагт: ХНХЯ-нд: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Хөдөлмөр эрхлэлтийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт болно. Утас: 8800-8781.
10.00-12.00 цагт: ХСҮТ-д: Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 9910-6580, 8802-3206.
10.00 цагт: Гадаадын хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор МоАХ-ноос мэдээлэл хийнэ. Утас:9009-5700.
13.40 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Авлигын төсөөллийн индекс-2023”-ыг “Трансперенси интернэшнл” баййгууллагаас зарлана.
14.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнг хэлэлцэнэ.
УУХҮЯ-нд: “Бүсчилсэн хөгжил-Хүнд үйлдвэрлэл, технологийн парк” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг болно.
“Шангри Ла” зочид буудалд: “Trade Finance Forum” худалдааны санхүүжилтийн форум болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна