34 настай эрэгтэй бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтжээ

Zuv.mn
2024/01/30

34 настай эрэгтэй бусдын биед халдаж, амь насыг нь хохироон зугтаажээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн .... зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна