Монголоос нүүдэллэж очсон цагаан зээрийн сүрэг Өвөрбайгалийн хязгаарын хамгийн том цахилгаан станц Харанорскийн ДЦС-ын хашааг сэт татан гарсан тохиолдол өчигдөр болжээ. Baikal24.ru цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна.
Монгол Улсаас ОХУ руу цагаан зээр нүүдэллэн очиж өвөлжих нь ердийн хэрэг бөгөөд тоо толгой нь тухайн жилийнхээ байдлаас шалтгаалан 50-100 мянгын хооронд хэлбэлздэг аж. Харанорскийн ДЦС зээрийн нүүдлийн замд байдаг ч зээрнүүд хашааг сэтэлж гарсан анхны тохиолдол нь энэ аж. Гэхдээ энэ явдлаас болж цахилгаан станцын үйл ажиллагаанд ямар ч саатал гараагүй гэдгийг мэдээлэд онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна