“15 настай хүү хаалгаа онгойлгохгүй байна” гэх дуудлагаар очиход унтаж байжээ

Zuv.mn
2024/02/01

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “15 настай эрэгтэй хүүхэд 18:00 цагаас хойш гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна. Хаалга онгойлгоход дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 31-ний 22:45 цагт аймгийн Цагдаагийн газарт  иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиж,  хаалгыг онгойлгоход иргэн 15 настай хүү М унтаж байсныг аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна