Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.
Урамшуулалт хугацааны үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байх бөгөөд буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 5 хоногийн дараа таны дансанд орох
болно.
Та зөвхөн дараах худалдаа, үйлчилгээний газруудын Голомт банкны ПОС дээр төлбөр төлснөөр буцаан олголт авах бөгөөд Shangri-La Centre болон Central Tower-аас хэрэгжүүлж буй S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын дүнгийнхээ 1-5%-д оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой. Иймээс харилцагч та тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ S Rewards аппликэйшнээ уншуулахаа битгий мартаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна