МИАТ компанийн талаар олон нийтийн дунд муу хоолтой, тийз нь үнэтэй гэсэн ойлголт гүн бат тогтсон байдаг. Арга ч үгүй биз. Онгоцны тийзийн үнэд голлох нөлөө үзүүлдэг түлшний “Ц.Анандбазар гэдэг шахаа”-тай, 15 жилийн турш муу хоол нийлүүлсэн НҮХТ ТУР гэдэг дарамттай байсан юм чинь. Ер нь яаж ч бодсон муу бүтээгдэхүүн нийлүүлдэг хамтрагчаасаа, үнэтэй түлшний шахаанаасаа салж чадахгүй бол тийз нь үнэтэй, бизнесийн нэр хүндгүй байх нь ойлгомжтой.
Харин МИАТ-ийн шинэ удирдлагаар шударга, мэдлэг боловсролтой залуусыг сонгосноор Анандбазарын монополыг нурааж ужиг болсон түлшний шахааг зогсоож чадсан. Ингэснээр олон улсын нислэгийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж чадсан. Тухайлбал өмнө нь Бээжин рүү 1,185,400 төгрөгөөр нисдэг байсан бол одоо 876,300 төгрөгөөр нисэж байна.
Харин одоо МИАТ муу хоол нийлүүлдэг хамтрагчаасаа салах гэж тэрчилж байна. Шашин, улс төрийн хамгаалалттай Нүхт тур компани 15 жилийн турш монопол байдлаар 102 тэрбум төгрөгийн катеринг үйлчилгээг “шахсан” байна.
Хэдийгээр Монгол Улсад 2006 оноос эхлэн тендерийн тухай хууль хэрэгжиж байгаа ч том артай “Нүхт Тур” компани 15 жилийн турш нэг ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр МИАТ-ийн зорчигчдод хоол нийлүүлэх эрхийг дангаар эзэмшиж байна.
Тендер сонгон шалгаруулалт зарлах гэхээр л Төрийн ордны томчууд ээлж дараалан утас цохиж шашны тэргүүн, их багшийн бизнесээр оролдож болохгүйг сануулж дарамт үзүүлдэг гэнэ.
МИАТ-ийн шинэ удирдлагын зүгээс шударга, хуулийн дагуу тендер сонгон шалгаруулах ёстой гэж үзэн 2023 онд “Агаарын хөлөгт хоол нийлүүлэх катеринг үйлчилгээ”-ний тендер зарлаж 5 компани өрсөлдсөнөөс манайдаа л катерингийн чиглэлээр тэргүүлэгч компаниуд өрсөлдөж “Ред рок катеринг” ХХК шалгарчээ.
Гэтэл энэ нь шашин, төрийн ихэс дээдсийн таалалд нийцээгүй тул, өнөөх “Нүхт Тур” компаниас тендерийг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргаж үйл ажиллагааг нь гацаагаад МИАТ-ийн залуу удирдлагуудыг хууль, хүчний байгууллагаар дарамтлаад эхэлсэн гэнэ.
Өмнө нь ч 2016 онд бараг л НҮХТ ТУР компаниас салах зорилгоор катеринг үйлчилгээний тендер зарлаж олон улсад нэр хүндтэй “Gate Gourmet” компани шалгарсан боловч НҮХТ ТУР компанийнхан шүүхээр заргалдаж, удирдлагуудыг нь дарамталсаар байгаад байгаад тендерийг хүчингүй болгож, гаднын нэр хүндтэй компанийг хөөж чадсан түүхтэй.
МИАТ бол Корейн Эйр, Туркиш Эйрлайнз зэрэг дэлхийн акул авиа компаниудтай Монголын агаарын тээврийн зах зээлд өрсөлддөг манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч. Тэд энэ жил АНУ, Вьетнам улс руу шууд нислэг нээж, 1,2 сая зорчигч тээвэрлэх томоохон зорилго тавин ажиллаж байгаа аж.
Энэ том өрсөлдөөнд бид чанаргүй бараа, үйлчилгээтэй, дураараа үнэ тогтоодог эрх мэдэлтнүүдийн халаасны компаниудаас салж байж л шударгаар өрсөлдөх боломжтой юм.
Манай залуу үе шударга ёс, цэвэр өрсөлдөөнөөр цангаж байна. Тэдэнд олон улсад шударга өрсөлдөх эрх чөлөөг нь өгөөч.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.242
Шудрага ёс ялдаг жамтай. Ажил үйлс нь өөдрөг сайхан л мэдээтэй харагдах залууст амжилт ерөөе!!!!
Хариулах202.126.90.127
шашин, улс төр л гээд байхын, хэн хэн юм бэ? одоо тийм юм бас байна уу? нэрлээч
Хариулах176.0.137.23
Үнээээээн.хоол нь хог үнэн шүү
Хариулах66.181.190.102
Nuht tur dampuurtugai.
Хариулах66.181.185.100
Elvegdorjiin bas hamgaalalt baidag gej bgaa
Хариулах