Ногоон автобусны хэргээр А.Ганхуягийг дахин нэг сар цагдан хорино

Х.Есү
2024/02/05

"Ногоон автобус"-ны хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж буй "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ. 

Түүнийг 2023 оны 10 дугаар сарын 5-ны шөнө саатуулсан. Ийнхүү түүнийг дөрөв дэх сардаа цагдан хорьж байна. 

Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн саналыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.176
    2024/02/05

    Хэрэгээ булзаарууд л байна даа

    Хариулах