Дорноговь аймагт 12 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, Прокурорт хүргүүлжээ


Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 03-ны өдөр 12 настай охин сургуульдаа явах гэж гараад сураггүй алга болж, бусдын гарт амиа алдсан хэргийн талаар бид өмнө мэдээлж байсан. 

Тухайн үед охиныг авч явсан этгээдүүдийн тээврийн хэрэгсэл, маршрут ил болж Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сум хүртэлх чиглэлд хайж эхэлсэн билээ. Тэгвэл охины цогцсыг эрлийн дөрөв дэх өдөр Дорноговь аймгийн Мандах сумаас олжээ. Хэрэгтэн болох "Г"-г цагдан хорин шалгаж эхэлсэн. Тэгвэл түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. 



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.79.156.111
    2024/02/08

    насаар нь хорь

    Хариулах
  • 202.126.91.101
    2024/02/07

    Ам нь амаар цаазал наад хулгайчаа

    Хариулах
  • 122.201.31.61
    2024/02/06

    Ээжгүй хүн үү цаад утгаар нь ойлгоорой энэ хүнийг хэн төрүүлсэн юм

    Хариулах
  • 202.126.91.120
    2024/02/05

    Unuruu n live gai bolson gj yridgiin bn lee

    Хариулах
  • 202.126.91.120
    2024/02/05

    Shorond ni erhluulhiin baina l daa

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/02/05

    Элбэгдоржын гай...

    Хариулах
  • 139.5.219.131
    2024/02/05

    Ийм бузрууд амьд яваад ч яадаг юм бэ

    Хариулах
  • 139.5.219.199
    2024/02/05

    Замын үүд болон Өмнөговийн нутагаас хүн хулгайлах хэрэг гарч баригдаж байгаа нь хятадууд олноор орж ирж оршин сууж байгаа хүмүүстэй холбоотой байж мэднэ.Хятадуудыг хүний эрхтэн авч наймаалдаг гэж яриад байдаг нь үнэн байж мэднэ.Наад дайснаа сайн судлаж холбоо хэлхээгий нь илрүүлээрэй.

    Хариулах
  • 202.21.127.169
    2024/02/05

    Цаазаар авмаар юм байна.

    Хариулах
  • 188.33.242.203
    2024/02/05

    Энэ муухай алуурчин гаж донтонг битгий өмнөх шигээ эгч нь арбн хаалгаар чөлөөлдөг үиг гай бодох бий дээ!!!!!!!Тэр гайтаы авгай ялыг нь бүрэн эвлүүлээгүыс болж хаыран нялх хүүхдийг тарчлааж алсан!!!!!!!Энэ гаж донтон сэтгэцийн эмгэгтэй хүн!!!!!!!!!Насаар нь гянданд хорих хэрэгтэй!!!! !!!!!!!!!

    Хариулах
  • 202.9.41.16
    2024/02/05

    Энэ хүн бол эрхтэн наймаалдаг бүлэглэлийн л нэг гишүүн байхаа. Хурдан шуурхаы арга хэмжээ авсаны үр дүнд энэ хэрэг илэрсэн болохоос илрээгүй олон хэрэг байгаа байлгүй

    Хариулах
    • 122.201.31.157
      2024/02/05

      Тэр мэдээж.алга болсон хүүхдүүд бас холбоотой сайн мэдүүлэг авах хэрэгтэй.

  • 202.126.88.120
    2024/02/05

    цаазын ялыг сэргээмээр юм

    Хариулах
  • 202.126.91.37
    2024/02/05

    Ард нь хүний эд эрхтэн худалддаг том бүлэг байгаа шүү. Сайн шалгаарай. З.үүдэд алга болоод одоо болтол олдоогүй охин ч бас эдний золиос болсон байж болзошгүй.

    Хариулах
    • 202.21.107.4
      2024/02/05

      Магадгүй л юм Гэнэт нас барсан цэргүүд алга болж байгаа хүүхдүүд дөнгөж нас барсан хүмүүс гээд эд эрхтний наймаанд явж байж болох юм

  • 202.21.125.66
    2024/02/05

    Гэмгүй царайтай хар новш.Ийм юманд хүний эрх мэрх ёсөн шидийн хууль ярьж яадгын. Цаазал. Элбэгдорж гэж юм цаазгүй монгол энэ тэр гэж карьердаад.Монгол хүн жоохон даруулгатай байх хэрэгтэй. Шалтгаангүй хүн ална гэдэг үнэхээр новш. Новшийг өмнөх хэргээс сулласан хорих анги хуульч нарыг бас шүүгээч.... Энэ мэтийг хүний хорвоогоос арчих хэрэгтэй....

    Хариулах
  • 66.181.161.223
    2024/02/05

    Муухай бузар жигшүүрт новш

    Хариулах
  • 66.181.187.197
    2024/02/05

    Онц ноцтой гэмт хэрэг. Цаазын ялыг сэргээ.

    Хариулах
  • 66.181.189.25
    2024/02/05

    Шууд цаазаачээ адгийн новш хүн сүг

    Хариулах
  • 202.126.91.111
    2024/02/05

    Цаазлах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.188.181
    2024/02/05

    Цаазлаачээ хүн аймаар хүнийг

    Хариулах