Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцууллаа.
Д.Батцэцэг : “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна. Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын даалгаваргүй 137 ажил байна” гэлээ.
Хотын дарга олон жил дамжин ашиглалтад ороогүй, царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг жагсаалтыг гаргаж, танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг болгов.
Мөн боловсролын барилга ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул АТГ-т энэ барилгуудыг шалгуулна гэдгийг онцолж байлаа.
10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг тауэр”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна