Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр албан тушаалтныг нарийвчлан шалгана

Zuv.mn
2024/02/06

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар 2 материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна