Байшин шатаж 62 настай иргэн амиа алджээ

Х.Есү
2024/02/08

СХД-т байшин шатаж, нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал,  "Байшин шатаж байна" гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр оройн 17:05 цагт ОБГ-т ирсэн байна. 

Дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Мөн гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна