Их Британийн хаан III Чарльз хорт хавдраар оношлогдсоныхоо дараа анх удаа ард түмэндээ хандлаа

Х.Батсайхан
2024/02/11

Их Британийн хаан III Чарльз хорт хавдраар оношлогдсоноосоо хойш анх удаа ард түмэндээ хандаж ил захидал бичжээ. Захидалдаа тэрбээр иргэдээс ирж буй сэтгэл зүйн дэмжлэг, урмын үгэнд ихээр баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

III Чарльз өнгөрсөн нэгдүгээр сард, түрүү булчирхайн өвчнөө эмчлүүлж байх үед анх хорт хавдар илэрчээ. Гэхдээ хавдар нь түрүү булчирхайнх биш гэнэ. Үүнийг өнгөрсөн даваа гарагт Букингемийн ордны хийсэн албан ёсны мэдэгдэлд дурдсан ч яг юуны хорт хавдар вэ гэдгийг тодорхой мэдээлээгүй юм. 

Одоо хааны онош нэгэнт тогтоогдож, эмчилгээ хийлгэж эхэлсэн тул төрийн өмнө хүлээсэн үүргээсээ түр түдгэлзсэн бөгөөд олон нийтийн зарим арга хэмжээнд хатан хаан Камилла, ханхүү Уильям нар оролцохоор болсон байна. Түүнчлэн, хааны бага хүү Харри өнгөрсөн лхагва гарагт АНУ-аас Британид яаралтай нисч очжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна