Согтуугаар жолоо барьж, сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобус мөргөжээ

Т.Отгонсувд
2024/02/21

Согтуугаар жолоо барьж, сургуулийн автобус мөргөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгсэл сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогджээ. 

Тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна