Байшингийн дээвэр шатаж, гэр бүлийн хоёр хүн түлэгджээ

Т.Отгонсувд
2024/02/21

Сэлэнгэ аймагт байшингийн дээвэр шатаж, 67-71 насны хоёр хүн түлэгджээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:28 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

 Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид  очиход иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллаж унтраасан байна. 

 Тус гал түймэрт иргэн Я/71 настай, эрэгтэй/ хөнгөн түлэгдэлтэй, О/67 настай, эмэгтэй/ хүндэвтэр түлэгдсэнийг эмнэлэгт хүргэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна