Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна​

Zuv.mn
2024/02/21

Хөдөө орон нутагт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос нийт аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг үнэгүй олгохоос 700 тонн өвс, тэжээлийг Дундговь аймагт хуваарилжээ.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг өвс, тэжээлийг сумдад хүргэх болон сумд руу зорчиход хүндрэлтэй байгаа цасанд хаагдсан замыг нээх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр дөрвөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэдалай, Дэрэн, Өлзийт, Говь-Угтаал сумдын чиглэлд улсын Онцгой комиссоос ирүүлсэн туулах чадвар сайтай автомашинаар зам хагалж, өвс тэжээлийг хүргэхээр хөдөллөө.


Мөн дээрх ажлын хэсэг сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тусламж шаардлагатай малчин өрхөд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна